Зарим иргэд 0,7 га газраа авч чадахгүй байхад Багахангайн ҮТП-ийн дарга Ц.Жамбалцэрэн ₮67 саяар үнэлэгдэх ЗУРГААН ГАЗАРТАЙ

2026 оны 2 сарын 03

Arslan.mn

Бид улс төрд эрх мэдэл бүхий албан тушаалтнуудын Хөрөнгө орлогын мэдүүлгийг цувралаар хүргэж буй. 

Энэ удаад “Багахангайн Үйлдвэрлэл, технологийн парк” ХК-ийн  даргаар  томилогдоод таван жилийн нүүрийг үзэж буй Ц.Жамбалцэрэнгийн ХОМ-ыг онцлон танилцуулж байна. Түүнийг Нийслэлийн Засаг даргын 2020 оны 01 сарын 9-ний өдөр тус газрын даргаар томилсон байдаг.

Тэрээр тус газрын даргаар томилогдсоноос хойш үл хөдлөх хөрөнгө болон эзэмших газрынхаа тоог нэмэгдүүлжээ. Товчхондоо жирийн иргэнд тэр бүр олддоггүй 07га Ц.Жамбалцэрэн даргад зургаан ширхэг байгаа нь сонирхол татаж байна. 

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮40 сая
Гэр бүлийн орлого: ₮100 сая
Орон сууц барилга байгууламж: ₮397 сая /орон сууц-4/
Тээврийн хэрэгсэл: ₮211 сая /Toyota, Prius XW20, Kia, Бонго, Toyota, Crown, Toyota, Prado маркийн  нийт 4 тээврийн хэрэгсэлтэй /
Мал аж ахуй: ₮21 сая /Хонь-26, Ямаа-8, Үхэр-4, Адуу-10/
Газар: 67 саяын үнэлгээтэй 

  • Эзэмших-07га-1,
  • Өмчлөх-0.5га-1,
  • Өмчлөх-0.7га-1,
  • Эзэмших-110м2-1,
  • Эзэмших-200м2-1,
  • Эзэмших-521м2-1

Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮0 сая
Хадгаламж: ₮1 сая  
Авлага:  ₮0 сая
Зээл:  ₮95 сая гэж мэдүүлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
667451
1 эможи

Okoo
2026-02-04 18:09
Iim baliar yumnuudiig atg ni shalgaj baridgv mu
Нэргүй
2026-02-04 17:49
Угаасаа дарга нар л өөр өөрсөндөө боломж олгож аль боломжтой бололцоотойг авдаг.Ямарч мэргэжилгүй хүн яаж яваад даргаар суусныг хүртэл гайхалтай.Микроны жолоочоос ТП-Дарга болсон тэрээр огцом баяжиж байгаа.
Sarnai
2026-02-04 15:55
Энэ бас арай л юм даа, ийм буруу гажуу үйлдэл илт байхад арга хэмжээ авахгүй байна гэхээр үнэхээр энэ оронд шударга ёс, үнэт зүйлийн тухай ярихаас ч ой гутах юм...
бас 1 авлигач
2026-02-04 10:58
бас 1 авлигач
keyboard_arrow_up