Нийтийн тээврийн автобусанд цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69 хувиар өсжээ

2026 оны 1 сарын 29

Arslan.mn

Нийслэлийн нийтийн тээвэрт зөвхөн Улаанбаатар смарт картаар зорчдог байсан бол 2025 онд цахим төлбөрийн систем нэвтрүүлж, Улаанбаатар смарт карт, банкны карт, гар утасны аппликейшн, QR код, бэлэн мөнгө зэрэг сонголтоор төлбөр төлж, нийтийн тээврээр үйлчлүүлж байна.

Түүнчлэн өнгөрсөн жилүүдэд нийслэл “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн 24 хувийг эзэмшдэг байсан тул нийтийн тээврийн орлогыг хянах боломж сул байсан. Энэ асуудлыг шийдэхийн тулд нийслэл “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн 79 хувийн хувьцаа эзэмшигч болж, хувьцаа эзэмших эрхийг гурав дахин нэмэгдүүлж, улмаар орлогыг хянадаг болсон. Үр дүнд нь нийтийн тээврийн орлого 2025 оны жилийн эцсийн байдлаар 69.3 хувиар буюу 23.1 тэрбум төгрөгөөр өссөн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
667378
1 эможи

keyboard_arrow_up