Хүйтэн автобусаар үйлчилсэн БЛЮБУС ХХК-ийн хэлтсийн даргыг 100 мянган төгрөгөөр торгожээ

2026 оны 1 сарын 27

Arslan.mn

Нийтийн тээврийн бодлогын газрын 70044040 дугаарын утсанд иргэдээс ирсэн талархал, санал, хүсэлт, гомдлыг тухай бүр шуурхай хүлээн авч, шийдвэрлэдэг. 

Иргэдээс ирсэн зарим гомдлыг хэрхэн шийдвэрлэснийг хүргэж байна. 

  • Иргэний гомдол: Чингэлтэй дүүргийн иргэн Х.Бямбацогт: Ч:23 (Зүрх уул-Ард кино театр) чиглэлийн 1-025 гарааш дугаартай автобусны жолоочийн зан харьцаанд арга хэмжээ авч хариу өгнө үү.
    Шийдвэрлэлт: “Зорчигч тээвэр нэг” ОНӨААТҮГ-ын 1-025 гарааш дугаартай автобусны жолоочид торгуулийн арга хэмжээ тооцов.

Иргэний гомдол: Чингэлтэй дүүргийн иргэн Ганчимэг: Ч:7 (Нисэх-МУБИС-Бөмбөгөр худалдааны төв) чиглэлд явж байгаа 3-009 гарааш дугаартай автобусны жолооч утсаар ярьсан.

Шийдвэрлэлт: 3-009 гарааш дугаартай автобусны жолоочийг ёс зүйн сургалтад хамруулахаар болов.

  • Иргэний гомдол: Ч:73 (ТЭЦ4-Зунжин ХТ) чиглэлийн 4-063 гарааш дугаартай автобус маш хүйтэн байна. Иргэд зорчиход хэцүү байна. Арга хэмжээ авч хариу өгнө үү.
    Шийдвэрлэлт: БЛЮБУС ХХК-ийн хэлтсийн дарга М.М-д Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 зааснаар 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл ногдууллаа.

Иргэний гомдол: Ч:72 “Хөгжим бүжгийн коллеж-Богдхан амралт” чиглэлийн автобус 17:30-18:40 цагийн хооронд хөгжим бүжиг талдаа явахгүй. Эсвэл Хөгжим бүжиг дээрээс хүнээ авахгүй хоолны цаг гээд ирэхгүй байна. Арга хэмжээ авч өгнө үү.

Шийдвэрлэлт: Жолоочийн цагт хяналт тавьж ажиллахыг “Сутайн буянт” ХХК-д мэдэгдлээ.

  • Иргэний гомдол: Чингэлтэй дүүргийн иргэн Б. Сүхбат: Ч:33 (Хайрхан хөгжлийн төв-Сансарын тойрог) чиглэлийн 1-107 гарааш дугаартай автобусны жолооч нь ямар ч шалтгаангүй хүнээ арын автобусандаа дамжуулан суулгаж өөрөө хоосон явж байна.
    Шийдвэрлэлт: 1-107 гарааш дугаартай автобусны жолоочид дахин зөрчил гаргахгүй ажиллах үүрэг өгөв.

Иргэний гомдол: Сонгинохайрхан дүүргийн иргэн Дуламсүрэн: Ү:12 (Зүүн салааны шинэ эцэс-32-р байр) чиглэлийн 13-274 гарааш дугаартай автобусны жолооч тамхи татсан. Автобус дотор орж ирэхэд хамар цоргитол тамхи үнэртэж байсан.

Шийдвэрлэлт: 13-274 гарааш дугаартай автобусны камер шүүхэд тамхи татсан зөрчил илрээгүй.

Эх сурвалж: НТБГ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
667352
1 эможи

keyboard_arrow_up