Түргэний машинуудад хотхон, хорооллуудын хаалгыг нээдэг тоноглол суулгахаар болов

2026 оны 1 сарын 26

Arslan.mn

НИТХ-ын Зөвлөлийн хуралдаан Нийслэлийн түргэн тусламжийн төвд ажиллаж байна. Энэ үеэр НИТХ-ын дарга А.Баяр түргэн тусламжийн машинуудыг орон сууцны хотхон, хорооллын хаалтаар шууд нэвтрэх боломжтой смарт чипийг бүрэн нэвтрүүлэх үүргийг НИТХ-ын Ажлын албаны дарга бөгөөд Нарийн бичгийн дарга М.Халтарт өглөө.

Учир нь Нийслэлийн түргэн тусламжийн төвийн дарга С.Ариунболд дуудлага мэдээллийг дагуу түргэний машин очиход ихэнх орон сууцны хотхон, хороолол хаалттай, орцны хаалга нь кодтой тул цаг хугацаа алддаг, үүнээс болж дуудлага өгсөн хүний бие улам хүндрэх, цаашлаад хүний амь нас эрсдэх нөхцөл байдал үүсдэг гэдгийг онцоллоо. Тус газраас 2025 онд 252 орон сууцны хорооллыг судлахад 87% нь чипээр онгойдог буюу түргэний машин орох боломжгүй байжээ.

Мөн 99 хувь нь түргэний машин зогсох зогсоолгүй байсан аж. Тиймээс дээрх асуудлыг яаралтай шийдвэрлэх шаардлагатай байгааг илэрхийлэв.

Монгол багш нарын санаачилж, бүтээсэн орон сууцны хаалт нээх смарт чипийг Баянзүрх дүүргийн 100 байршилд цагдаагийн байгууллагын машинд амжилттай нэвтрүүлж, ашиглаж байгаа бөгөөд үүнийг онцгой, түргэний машинд нэвтрүүлэхээр ажиллаж байна. Нийслэлийн түргэн тусламжийн төвийн машинуудыг ирэх 6-р сарын 1-н гэхэд нийслэлийн хэмжээнд орон сууцны хотхон, хорооллыг хаалтаар бүрэн нэвтэрдэг болохыг ийнхүү НИТХ-ын дарга А.Баяр үүрэгдлээ.

Өнөөдрийн байдлаар Нийслэлийн түргэн тусламжийн төвд 78 түргэний машин өдрийн гурван ээлжээр дуудлагад явж байгаа ба 125 жолооч, 175 эмч ажиллаж байна.  

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
667329
0 эможи

А.Баяр
НИТХ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up