Г.Арсланхуяг: Камержуулалтыг нэмэгдүүлснээр гэмт хэргийн гаралтыг бууруулна. Хэргийг илрүүлж, шийдвэрлэхэд чухал баримт болно

2026 оны 1 сарын 23

Arslan.mn

Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн (НГХУСАЗСЗ) 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэн батлах ээлжит хуралдаан болж байна.

Энэ үеэр Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга, хурандаа Г.Арсланхуяг гэмт хэргийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч камержуулалтыг нэмэгдүүлэх нь гэмт хэрэгтэй тэмцэх үр дүнтэй арга гэдгийг онцоллоо.

Тэрбээр "Камержуулалтыг нэмэгдүүлснээр гэмт хэргийн гаралтыг бууруулна, хор уршгийг багасгана, хэргийг илрүүлж, шийдвэрлэхэд чухал баримт болно. Хамгийн түгээмэл үйлдэгдэж буй залилах, хулгайлах, танхайрах төрлийн гэмт хэргийг бууруулахад Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран ажиллана" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
667299
1 эможи

Г.Арсланхуяг
НЦУГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up