А.Баяр: Гэмт хэрэг, зөрчил хамгийн их гардаг хар цэгүүдээ тодорхойлж гудамж, талбайгаа бүрэн камержуулж, гэрэлтүүлье

2026 оны 1 сарын 23

Arslan.mn

Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл энэ жилд буюу 2026 онд хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөөг хэлэлцэж батлах ээлжит хуралдаан эхэллээ. Хуралдааныг нээж НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяр үг хэллээ.

Тэрбээр “Нийслэлийн хэмжээнд гарч буй гэмт хэргийн дийлэнх хувийг залилах, хулгайлах, хүний эрүүл мэндийн эсрэг буюу зодоон цохион болон мансууруулах бодис, гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэргүүд эзэлж байна. Тиймээс 2026 онд энэ төрлийн гэмт хэргүүдэд онцгой анхаарч, бодит тоон хувиар бууруулах зорилт тавин ажиллана.

  • 2026 оныг гэр бүлийн хүчирхийллийн эсрэг, хүүхэд хамгааллын жил болгон зарлаж байна.
  • 9 дүүрэг бүгд нэгдэн гэмт хэрэг, зөрчилтэйгөө тэмцье. Энэ жил гэмт хэрэг их гардаг хар цэгүүдээ бүрэн камержуулж, гэрэлтүүлж дуусгах ёстой.
  •  Нэгнээ хайр найргүй зодож эрэмдэг зэрэмдэг болгож эрүүл мэндээр нь хохироодог балмад этгээдүүд жил ирэх тусам нэмэгдэж байна. Энэ нь архидалтаас гадна хүмүүжил, соён гэгээрэл муу байгаатай холбоотой. Соён гэгээрүүлэх, сэрж сэхээрүүлэх ажлыг тогтмол хийх нь чухал байна.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
667298
1 эможи

Зочин
2026-01-23 21:17
яармагийн наадамчдын зам гудамжны гэрэлтүүлэг маш муу байнга аваар гардаг ямар компани энэ гэрлийг хийсийн дахин гэрэлтүүлэгийг хийлгэмээр юм
А.Баяр

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up