Төсвийн мөнгө уйлдаггүй гэгчээр Ж.Сандагсүрэн дарга ₮1,2 тэрбумаар “түлшний апплейкшн“ хөгжүүлэх ажлыг хийлгэжээ

2026 оны 1 сарын 20

Arslan.mn

Иргэдэд оноо өгөхөөр зэхэж буй "Улаанбаатар хотын хөгжлийн корпораци" ХХК-ийн захирал Ж.Сандагсүрэн төсвийн 1,2 тэрбум төгрөгөөр "Хатуу болон хийн түлшний хяналтын нэгдсэн систем хөгжүүлэх" ажлыг хийлгэж эхэлжээ.

Энэ хүрээнд өнгөрсөн оны 11 дүгээр сард "Дижитал инфосек" ХХК тус ажлын гэрээний урьдчилгаа болгож 800 сая төгрөг шилжүүлсэн тухай Шилэн дансны мэдээлэлд байршсан байна. 

Нэг дор их хэмжээний мөнгө шилжүүлсний учрыг тодруулахад,  "Хотула" апплейкшн нь оюуны өмчийн гэрчилгээтэй учр "Дижитал инфосек" ХХК-ийн 34 хувийг "Улаанбаатар хотын хөгжлийн корпораци" авч,  "хатуу болон хийн түлшний хяналтын нэгдсэн систем хөгжүүлэх" ажлыг тендергүй шууд гэрээ байгуулаад маргааш нь 800 сая төгрөг шилжүүлсэн байжээ. Дээрх төлбөр нь хөгжүүлэлтийн таван сарын төлбөр аж. 

Ингээд иргэд түлш худалдан авахдаа "Хотула" апплейкшин ашиглахаар болж. Цаашид уг апплейкшин хөгжүүлэлт гэх маягаар жил болгон нийслэлийн төсвөөс 1,2 тэрбум төгрөг "Дижитал инфосек" ХХК-ийн халаасанд оруулах л ажил болж харагдаж байна. 

Өмнө нь гэр хорооллын иргэд сайжруулсан шахмал түлш худалдан авахдаа "Сайн" картыг ашигладаг байсан. Гэтэл утга нь яг адилхан дахин нэг аппликейшныг 1,2 тэрбум төгрөг зарцуулан хийлгэхээр болж. 

Улсын төсөв уйлдаггүй гэгчээр ганц апплейшин ашиглалтад оруулахад хэдэн тэрбумаар нь цацаад байх нь хэр зохистой вэ. Улсаараа хэмнэлтийн тухай ярилцчихаад ард иргэд л хэмнэж амьдарч байгаа үед энэ мэт ажлыг зогсоох хэрэгтэй. Arslan.mn

 

Arslan.mn

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
667231
1 эможи

Зочин
2026-01-20 12:58
Энэ Айсити групп компанийн охин компани байна шд. Алтан-Очир гээд төслийн менжер залуугаа захиралаар нь тавьчихсан этр. Та нар болиоч, ичээч
Ж.Сандагсүрэн

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up