Хан-Уул дүүргийн 15 дугаар сургуульд 640 хүүхдийн ширээ, сандлыг хүлээлгэн өглөө

2026 оны 1 сарын 19

Arslan.mn

Нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр Хан-Уул дүүргийн 15 дугаар сургуульд ажиллаж, 640 хүүхдийн ширээ, сандлыг хүлээлгэн өглөө.

Энэ талаар Л.Хосбаяр "Хан-Уул дүүргийн Ерөнхий боловсролын 15 дугаар сургуулийн өргөтгөлийн барилгын ажил бүрэн дуусч, багш, сурагчид, эцэг эхчүүдийн хувьд хамгийн их тулгамдсан асуудал байсан энэхүү өргөтгөлийн барилгыг ашиглалтад оруулахын төлөө холбогдох байгууллагуудтай тууштай ажилласны эцэст.

  • Боловсролын яамтай хамтран шаардлагатай тоног төхөөрөмж, эд хогшил, ширээ сандлын санхүүжилт, нийлүүлэлтийг бүрэн шийдвэрлүүлж,
  • Анги танхимын угсралт, тохижуулалтын ажлыг богино хугацаанд дуусгалаа.

Ингэснээр Хан-Уул дүүргийн ЕБ-ын 15 дугаар сургууль нь 2025 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн 3-р улирлын хичээлийн үйл ажиллагаагаа өргөтгөсөн шинэ орчинд, сурагчдаа хүлээн авахад бэлэн болоод байнаа.

Сурагчид илүү аюулгүй, тав тухтай орчинд суралцах, Багш нар сургалтын чанарыг сайжруулах нөхцөл бүрдэх,Эцэг эхчүүдийн ачаалал, санаа зовнил бодитоор буурч байгаа нь хамгийн чухал үр дүн юм." гэв.

Arslan.mnArslan.mnArslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
667221
1 эможи

keyboard_arrow_up