Б.АМАРЗАЯА: Автобусны буудал дээр байршуулсан дулаан зогсоолууд өнөөдрөөс хэвийн ажиллаж иргэдэд үйлчилнэ

Өнөөдөр буюу 2026 оны нэгдүгээр сарын 19-нөөс эхлэн бүх дулаан зогсоол хэвийн, нээлттэй ажиллахаар болжээ.
Нийтийн тээврийн бодлогын газрын төлөөлөгч Б.Амарзаяа " Хан-Уул дүүргийн 1, 5-р хороонд байрлаж буй автобусны дулаан зогсоолын хувьд НИТХ-ын төлөөлөгч Ж.Энхжаргалын санаачилгаар 2024 оны аравдугаар сард байршигдсан.
Тус зогсоолын ашиглалтыг "Төв цэнгэлдэх ХХК", цахилгааныг нь тухайн зогсоолын ойролцоох "GS25" хариуцдаг байсан боловч цахилгааны төлбөрийн асуудал үүссэний улмаас түр хугацаанд хаалттай байсан. Одоогоор цахилгааны асуудал шийдэгдсэн тул өнөөдрөөс иргэдэд нээлттэй боллоо.
Согтууруулах ундаа хэрэглэсэн болон биеэ зохисгүй авч явж буй зарим иргэн дулаан зогсоол дотор бие засах, хооллох, хаалгыг нь эвдэх тохиолдлууд үүсдэг. Иймд нийтийн тээврийн хэрэгсэл явж эхэлж буй цагаас буух цаг хүртэл нээлттэй байлгаж байна.
Тухайн дулаан зогсоолын ашиглалтыг Нийтийн тээврийн бодлогын газар хариуцдаггүй. Харин тухайн дүүргүүдэд нь төсөв тусгагддаг тул харуул хамгаалалт, арчлалт болон засварыг хийж гүйцэтгэх үүрэгтэй" гэв.
