Л.Хосбаяр:Тусгай хэрэгцээт сургуулийн боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр Япон Улстай хамтран төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх эхлэл тавигдлаа

Нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч, НИТХ-ын төлөөлөгч Л.Хосбаяр "Өнөөдөр тусгай хэрэгцээт сургуулийн боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Япон улсын YNAGIGGURA сургууль болон ASO COLLEGE GROUP-ийн төлөөлөгчидтэй уулзаж, боловсролын салбарт төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж хамтран ажиллах эхлэлийг тавилаа " гэв.
Уулзалтын үеэр:
- Боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах
- Сургалтын орчин, дэд бүтцийг хөгжүүлэх
- Багш, мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг бэхжүүлэх
- Олон улсын сайн туршлага, инновацыг нутагшуулах
- Урт хугацааны тогтвортой хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлүүдэд онцгойлон анхаарч санал солилцов.
Талууд цаашид харилцан туршлага солилцох, хамтарсан төсөл хөтөлбөрүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлэх, тусгай хэрэгцээт хүүхэд, залуучуудын боловсрол, хөгжлийг дэмжихэд чиглэсэн бодит үр дүнтэй ажлуудыг хамтран хэрэгжүүлэхээр санал нэгдлээ.
Хүн бүр тэгш боломжтойгоор боловсрол эзэмших нөхцөлийг бүрдүүлэхэд олон улсын хамтын ажиллагаа чухал ач холбогдолтой билээ.


