Иргэдэд оноо өгөхөөр зэхэж буй НИТХ-ын төлөөлөгч Ж.Сандагсүрэнгийн орлого 251 саяас 11 сая болж ОГЦОМ БУУРЧЭЭ

2026 оны 1 сарын 14

Arslan.mn

“Ногоон автобус“-ны хэрэгт холбогдсон НИТХ-ын төлөөлөгч, “Улаанбаатар хөгжлийн корпораци” ХХК-ийн захирал Ж.Сандагсүрэн "Автобусаар зорчсон, алхсан эсвэл дугуй унасан иргэнд оноо олгодог болно. Цуглуулсан оноогоо хотын тодорхой үйлчилгээнд ашиглах боломжтой байдлаар судалж эхэлсэн." гэж мэдээлэл өгсөн нь хүний эрхийн мэдрэмжгүй шийдвэр гэж үзэж олон нийт бухимдаж байна.

Тэгвэл иргэдэд оноо өгөхөөр зэхэж буй НИТХ-ын төлөөлөгч Ж.Сандагсүрэнгийн 2024 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна. 

Тэрээр түүний жилийн орлого “Улаанбаатар хөгжлийн корпораци” ХХК-ийн захирал болнсоор 251 сая төгрөгөөс 11 сая төгрөг болж, нэг жилийн дотор огцом буурчээ.

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮11 сая
Гэр бүлийн орлого:  ₮1,3 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮659 сая
Орон сууц барилга байгууламж: ₮86 сая /Орон сууц-1, Хашаа байшин-1 /
Тээврийн хэрэгсэл: ₮21 сая / Toyota, Aqua-маркийн тээврийн хэрэгсэлтэй/
Мал аж ахуй: ₮60 сая /Адуу-9, Үхэр-10/
Газар: ₮10 сая /Эзэмших-0,04-1/
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮165 сая
Хадгаламж: ₮81 сая  Бэлэн мөнгө: ₮132 сая
Авлага: ₮50 сая
Зээл:  ₮0 сая гэж мэдүүлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
667138
0 эможи

Зочин
2026-01-14 21:48
одоо мөнгө бага идэж байгаам блгүй орлого нь огцом буурахыг бодоход
Зочин
2026-01-14 19:04
За болио тэрүүгээр чинь яахын өөр хийх ажил байхгүй юү
keyboard_arrow_up