Нийтийн тээврийн бодлогын газар ХЭҮК-той хамтран ажиллана

2026 оны 1 сарын 02

Arslan.mn

Нийтийн тээврийн бодлогын газрын хамт олон Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисстой хүний эрх, эрх чөлөөг дээдлэх, нийтийн тээврийн салбарт жендэрийн тэгш байдлыг хангах, хөгжлийн бэрхшээлтэй хүний хэрэгцээ, шаардлагад нийцүүлэх, мэдээ мэдээллийг олон нийтэд түгээх ажилд хамтран ажиллана.

Хүний эрхийн боловсрол нь хүн бүр өөрийн эрхээ мэдэх, эдлэх, хамгаалах, бусдын эрхийг хүндэтгэх, сахин хамгаалах чадвар хандлага төлөвшүүлэхэд оршдог.

 Хамтын ажиллагааны хүрээнд:

  • Хүний эрхийн соёлыг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах
  • Олон нийтэд хүний эрхийн боловсрол олгоход дэмжлэг үзүүлэх
  • Автобусан дахь дэлгэцээр цуврал нэвтрүүлэг, шторк цацах
  • Олон нийтэд чиглэсэн постер, гарын авлага, фото зураг автобусанд байршуулах.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
666984
0 эможи

keyboard_arrow_up