Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газар шилдгээр шалгарчээ

2025 оны 12 сарын 30

Arslan.mn

Нийслэлийн хамгийн олон хүн амтай Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газар 2025 оны нийслэлийн шилдэг цагдаагийн газраар шалгарсан байна. Өнөөдөр тус газрын тайлангийн хурлын үйл ажиллагаа болсон бөгөөд арга хэмжээнд дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо оролцож Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс хийж хэрэгжүүлсэн ажил, бодлого шийдвэрийн талаар ярилцаж тэргүүний шилдэг алба хаагчдад шагнал гардуулжээ.

Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газар нь гурван хэлтэстэй бөгөөд урьдчилан сэргийлэх ажлаараа тэргүүлж, давтамжтай дуудлага мэдээллийг хамгийн ихээр бууруулсан амжилтаар шинэ оноо угтаж буй аж.

Arslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
666946
1 эможи

keyboard_arrow_up