ТҮЦ-ийг нь нүүлгэнэ гэхэд хазаж, маажиж, машин доогуур орж хэвтэж, сүрдүүлжээ

2025 оны 12 сарын 27

Arslan.mn

Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг чөлөөлж, хотыг өнгө үзэмжтэй болгохын тулд өнгөрсөн хавраас зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг нүүлгэж эхэлсэн. Төвийн зургаан дүүрэгт 1400 гаруй ТҮЦ-ийг нүүлгэжээ. Гэвч ТҮЦ-ээ зөвшөөрөлгүй дахин байрлуулж, наймдугаар сард дахин 141 ТҮЦ-ийг нүүлгэсэн. Газрыг чөлөөлж, хүмүүс зорчих өргөн сайхан талбайг бий болгосон. Өнөөдөр хотын төв зам дагуу, жишээ татахад, бидний мэдэхээр Багшийн дээдээр жагсаж байдаг олон ТҮЦ үгүй болсон. Хэдхэн сарын хугацаанд ТҮЦ нүүлгэх ажил үргэлжилсэн ч үйлчилгээ эрхлэгчид ТҮЦ-ээ хэлбэр хэмжээг нь өөрчилж дахин байршуулах болон түрэмгий байдлаар олон удаа эсэргүүцлээ илэрхийлжээ

Тиймээс 12 дугаар сарын 27-ны байдлаар удаа дараа хүсэлт тавьсан ч ТҮЦ-ээ нүүлгэхгүй, дахин байршуулж байгаа үйл ажиллагаа эрхлэгчдийн ТҮЦ-ийг нүүлгэсэн байна. Төвийн зургаан дүүрэгт нийт 60 ТҮЦ нүүлгэхээс 27 ТҮЦ-ийг нүүлгэсэн. Таван ТҮЦ эзэн нь өөрөө нүүлгэсэн байна. ТҮЦ нүүлгэх явцад цагдаагийн болон төрийн албан хаагчидтай зүй бусаар харьцах, биед нь халдах, хэл амаар доромжлох, айлган сүрдүүлэх олон тохиолдол гарчээ. Цаашилбал, нүүлгэлтийн машин доогуур орж хэвтэх, амиа хорлоно хэмээн сүрдүүлэх, цагдаагийн албан хаагчийг хазах, самардах гээд хүн ёсны бус үйлдлүүд гаргаж байгаа аж

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
666932
1 эможи

Зочин
2025-12-30 17:14
Иймэрхүү мэдрэл муутай авгай нар одоо болио. Нийслэлд амьдарч байгаа бол дүрэм журамд захирагдана шүү. ТҮЦ-ээс өөр ажил эрхэлж болно ш дээ.
Зочин
2025-12-30 10:26
бүүр нэг даам шаачихсан ацнууд юмаа. өмхий самхай үнэртсэн, орчин тойрноо бузарласан, хортой хүнс зардаг хамаг бузар шингэсэн ллрууд шүү дээ. одоо наад түцээ зайлуулсан дээрээ дахин сэхэхгүй болтол нам дар
Зочин
2025-12-28 01:58
Түцэндээ саванд шээдэг гэж сонссон.
Зочин
2025-12-27 15:46
иймэрхүү мэдрэл авгайчуулын аашаар байх юм бол нэг ч ажил урагшлахгүй, 30 гаруй жил түцний авгайчуул жорлон шиг юмандаа архидаж угаадасаа гаргаж цацаж өнгөрөөлөө одоо болно
keyboard_arrow_up