А.БАЯР: Цахим залилан, хар тамхитай холбоотой хэргийг 15 хувиар бууруулах зорилт тавьсан
НИТХ-ын дарга А.Баяраас цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Тэрбээр " Сургууль амарснаар замын ачаалал буурч байгаа учраас боловсролын хүртээмж, чанарын асуудлыг сөхөх цаг нь болсон. Хүн болгон хүүхдээ 1-р сургууль, 23-р сургууль руу зөөдөг биш гэртэйгээ ойрхон сургуульд сургахад анхаарч ажиллаж байна. Энэ хүрээнд БШУЯ-тай хамтран захын хорооллын сургуульд кембрижийн хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн.
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлд ирэх онд 68 тэрбум төгрөгийн төсөв тавигдсан. 50 хувийг нь камер, тоног төхөөрөмжид зарцуулна. Үлдсэн 50 хувийг тодорхой төрлийн гэмт хэргүүдийг 15 хувь хүртэл бууруулах ажилд зарцуулна.
Улаанбаатар хотод тулгамдаж байгаа асуудлууд болох залилан, зодоон, хар тамхины хэрэглээг тус бүр 15 хувиар бууруулахаар тооцоолсон. Хар тамхины эсрэг томоохон ажлуудыг хийнэ.
Энэ хүрээнд соён гэгээрүүлэх ажлыг маш сайн хийх хэрэгтэй.
Бип 7-8 үндсэн хөтөлбөр гарган ажиллаж байгаа. Хөтөлбөрийн үр дүнг дундын хугацаанд тайлангаа тавиад, хяналт хэрэгжүүлээд явна" гэв.
















