Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа

2025 оны 12 сарын 12

Arslan.mn

Налайх дүүргийн III хороонд байрлах 152 дугаар цэцэрлэгийн хажууд 100 ортой шинэ цэцэрлэгийн барилга угсралт, дотор засал, инженерийн шугам сүлжээ, цахилгаан холболт болон дохиоллын ажлыг бүрэн хийж гүйцэтгэлээ. Шинэ цэцэрлэгийн барилга нь монгол өв уламжлал, ёс заншлыг агуулсан 4 цомцог гэр, хувцас солих өрөө, гал тогоо, ариун цэврийн өрөө болон бусад өрөө тасалгаанаас бүрдсэн зохион байгуулалттай юм. Тус ажлыг нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар "Грэйт майнинг" ХХК гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
666738
1 эможи

Дамбадаржаа Дамбадаржаа
2025-12-12 11:23
Маш гоё барилга болсон байна лээ шүү.грэйт майнинг баярлалаа
keyboard_arrow_up