Улаанбаатар-Эрээн чиглэлийн галт тэрэгний хуваарьт өөрчлөлт оржээ

2025 оны 12 сарын 12

Arslan.mn

Зорчигч урсгал багассантай холбогдуулан 2025 оны 12-р сарын 11-ний өдрөөс 2026 оны 01-р сарын 05-ны өдрийн хооронд Улаанбаатар-Эрээн чиглэлийн зорчигчийн 22-р галт тэрэгний аяллыг цуцалжээ.

Тодруулбал, Улаанбаатар-Эрээн чиглэлийн галт тэрэг 7 хоногийн 4 өдөрт 5 удаа аялдаг байсныг дараах байдлаар өөрчилсөн байна.

  • Даваа гарагт 20:22 цагт,
  • Пүрэв гараг 07:18 цагт,
  • Баасан гараг 20:22 цагт тус тус аялна. 

Харин Пүрэв, Ням гарагийн 20:22 цагаас хөдлөх 22-р галт тэрэг дээрх хугацаанд аялахгүй болсныг мэдэгдлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
666733
0 эможи

keyboard_arrow_up