Х.Нямбаатар: Том, жижиг хулгай гэж байхгүй, Өргөө зочид буудлаа нийслэл авна

2025 оны 11 сарын 18

Arslan.mn

Хотын дарга Х.Нямбаатар “Хууль журам үйлчилдэггүй, шүүхийн шийдвэр биелүүлдэггүй нэг хүн, нэг гэр бүл манай улсад байна. 3 шатны шүүхийн шийдвэртэй асуудлыг 2 хүн утсаар яриад, нэг нь чи наадхаа зогсоо гээд нөгөөх нь ойлголоо гээд шүүхийн шийдвэр хүчингүй болчихно гэж байхгүй. Аав хүү 2 гарч ирээд хуулийг уландаа гишгэдэг байж болохгүй.

Н.Энхбаяр гуай тэр асуудлыг зогсоо гэхээр шүүхийн шийдвэр хүчингүй болчихдог юм бол энэ улсад хууль шүүх гэж байгаад яах юм. Харбины гэрээний дэргэд Өргөө зочид буудал бол юу ч биш гэж хэлсэн байсан. Том жижиг хулгай гэж байхгүй.

Нийслэл алдагдсан өмчөө буцааж авна” гэжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
666384
1 эможи

keyboard_arrow_up