Шатсан “East” төвийн суурийг ногоон байгууламж болгох Д.Сумъяабазарын “попрол“ замхарч, 20 давхар “Хар Хорум” виллаж босов

2025 оны 11 сарын 17

Arslan.mn

Баянзүрх дүүрэг, 13-р хороолол буюу Зүүн дөрвөн замын автобусны буудлын урд талд байрлах шатсан “East” төвийг нураагаад, улмаар тухай газарт цэцэрлэгт хүрээлэн байгуулах санаачилга гаргаж байв.

Өмнө нь тус газарт Манжийн төрийн үеийн “Бат цагаан” нэртэй шорон байжээ. Тус шоронд гамингууд Монголын эх оронч баатар Манлай баатар Ж.Дамдинсүрэн, Д.Бодоо, С.Данзан нарыг хорьж байв. Түүнчлэн 1930-аад онд Д.Нацагдорж, Б.Ренчин, С.Буяннэмэх, Д.Намдаг нарыг тус шоронд хорьж байсан. 1950-аад оны сүүлчээр шоронгийн үйл ажиллагаа зогсож, арьс өнгөний эмнэлэг болсон бол 1990-ээд оны үед барилга нь муудсан тул сууриар нь нураасан байна. Улмаар “East” төв гэх худалдаа, үйлчилгээний байгууламж бий болж байжээ.

Энэхүү түүхийг үндэслэн эх орныхоо тусгаар тогтнолын төлөө амиа өргөсөн баатарлаг эрсийн дурсгалд зориулсан цэцэрлэгт хүрээлэн байгуулах саналыг 2022 оны зургадугаар сард Д.Сумъяабазар Нийслэлийн Засаг дарга байхдаа гаргаж эзэмшигч аж ахуйн нэгж байгууллагын удирдлагыг хэлэлцээрийн ширээнд урьж, попорч байв.

Харамсалтай нь тухайн газарт өдгөө 20 гаруй давхар худалдаа, үйлчилгээний талбайтай  “Хар Хорум” виллаж хотхон сүндэрллээ.

Шатсан барилгыг нураах шийдвэр гаргахаас гурван сарын өмнө буюу 2022 оны дөрөвдүгээр сард тус газрын  эзэмшигч болох “Пром-Импорт” ХХК гурван блок буюу 16 давхар худалдаа, үйлчилгээний цогцолбор байгуулахаар архитектур төлөвлөлтийн даалгавраа /А даалгавар/ батлуулж байжээ. 

Тэгэхээр тухайн үед Д.Сумъяабазар үүнийг мэдсээр байж төсвийн мөнгөөр тус газрын хуучин барилгыг нурааж, чөлөөлсөн  бөгөөд  тэд 2022 онд  Нийслэлийн Засаг дарга байсан Д.Сумъяабазараас орон сууц барих зөвшөөрөл авч, 2024 онд зөвшөөрлөө сунгуулсан  байсан аж.

“Пром-Импорт” ХХК-ийн эзэмшигч нь Ө.Галцог. Өмнө нь тус компанийг Хадбаатарын Золжаргал гэж нэр дээр байсан ч одоо Ө.Галцог эзэмших болжээ. Харин Ө.Галцог нь тус компанийг дангаараа эзэмшдэг ч Шатарбатын Удаанжаргал гэх хүнтэй хэд хэдэн компанийг эзэмшдэг байна. Тухайлбал, “ЖБНД” ХХК, “Эх газрын үр” ХХК зэрэг компаниудыг эзэмшдэг бөгөөд тэдний эзэмшлийн компаниуд барилга, газар тариалан, автомашины худалдаа, гадаад худалдаа, мэдээлэл технологи зэрэг олон төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг байна.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
666367
1 эможи

Иргэн
2025-11-17 15:28
Төсвийн мөнгөөр цэвэрлэсэн бол одоо тэднээс гарсан зардлыг хүүтэй нь авах хэрэгтэй
Oyuntsetseg
2025-11-17 14:51
Am ajil ni bainga zurdug hudalch humuus
SHINE
2025-11-17 14:37
Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг 2,794,077,000 MNT төгрөгөөр (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM 91424323800802. Одоо хэрэгжүүлэх. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

Нийслэлийн иргэн
2025-11-17 13:54
Ногоон байгууламж бий болгох иргэдийн санал хүсэл хаачив.. Төсвийн мөнгөөр нураасан гэнэ үү
keyboard_arrow_up