Сэлбэ голыг хөндлөн гарсан дулааны шугамд ГЭМТЭЛ гарчээ
2025 оны 11 сарын 11

Дулааны 5г магистрал буюу Сэлбэ голыг хөндлөн гарсан шугамд өнөөдөр гэмтэл гарчээ.
Энэ талаар, "УБДС" ТӨКК: 2025 оны 11 сарын 10-ний өдөр 5г магистрал буюу Сэлбэ гол хөндлөн гарсан шугамд гэмтэл гарсан.
Дамжуулах сүлжээний ашиглалт засвар үйлчилгээний албаны Э.Эрхэмбаяр инженерийн Шугамын ашиглалт, засварын дөрөвдүгээр хэсгийнхэн гэмтлийг засварлаж, өнөөдөр хэвийн ажиллагаанд орууллаа" гэж мэдээллээ.
Тус шугам нь Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр болон 13-р хороолол орчмын айл өрх болон ААН-үүдийг дулаанаар хангадаг байна.



Мэдээнд өгөх таны үнэлгээ?

1
666279
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс
