ТАНИЛЦ: Автобусны зогсоолын шинэчилсэн мэдээллийн САМБАРААС авч болох мэдээллүүд
Автобусны зогсоолын шинэчилсэн мэдээллийн самбараас тухайн иргэн хаа хүрэх, тухайн зогсоол дээрээс хэдэн чиглэлийн тээврийн хэрэгсэл ирж байгаа талаарх мэдээллийг бүрэн харах боломжтой боллоо.
Нийтийн тээврийн үйлчилгээнд өдөр тутамд 136 чиглэлд 1168 тээврийн хэрэгсэл иргэд нийтэд үйлчилгээ үзүүлдэг..
Өнөөдрийн байдлаар Нийтийн тээврийн бодлогын газраас 50 автобусны зогсоол дээр шинэчилсэн мэдээллийн самбарыг байршуулаад байна.
Чиглэлийн автобусыг өнгөөр ялгаж тодотгосон бөгөөд тухайн өнгийн автобусны чиглэл хаа хүрэхийг тус зураглалд багтаасан. Тухайн зогсоолын мэдээллийн самбар дээр жишээлбэл, Баянхошуу, Өнөр хороолол, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн гэх мэт газруудыг тодотгож өгсөн нь зорчигчдод хаашаа явах чигээ баримжаалах боломжтой.









