Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын ажилчдын дундаж цалин 3.3 сая боллоо

2025 оны 10 сарын 09

Arslan.mn

Орон сууц, нийтийн аж ахуйн ажилчдын баярын өдөр өнөөдөр тохиож байна. Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-т өнөөдрийн байдлаар 1935 инженер техникийн ажилтан, албан хаагч ажилладаг. Тэд Улаанбаатар хотын амин судас болсон инженерийн шугам сүлжээ буюу орон сууцанд амьдардаг айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагыг ус, дулаанаар хангах, бохир ус татан зайлуулах үйлчилгээг 24 цагийн турш тасралтгүй, найдвартай үзүүлдэг. 2024 оны нийт гүйцэтгэлээр Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын инженер техникийн ажилчид сард дунджаар 2 сая 37 мянган төгрөгийн цалинтай. Харин ээлжийн ажилчдын цалин сард ердөө 930 мянган төгрөг байсан.

Arslan.mn

Тэгвэл нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар үүрэг болгож, бусад холбогдох тогтоол, шийдвэрийн дагуу Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-ын ажилчдын дундаж цалинг 3 сая 319 мянган төгрөгт хүргэж, нийт ажилчдын үндсэн цалинг 50-60 хувиар нэмэгдүүлж байна. Ингэснээр цалингийн сан 70 орчим хувиар нэмэгдэж байгаа юм. Тодруулбал, цалингийн сан 2024 онд 47.3 тэрбум төгрөг байсан бол нийт ажилчдын цалин нэмэгдсэнээр цалингийн сан 2025 онд 61.9 тэрбум төгрөг, 2026 онд 80 тэрбум төгрөг болж өсөх төлөвтэй байна.

Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-ын инженер, техникийн ажилтнууд 2019 онд 110 мянган өрхөд үйлчилдэг байсан бол 2025 онд 145 мянган өрхийн 436 мянга 785 оршин суугч, 11.688 аж ахуйн нэгжид 24 цагийн турш тасралтгүй, найдвартай үйлчилгээг үзүүлж байна. Ийнхүү таван жилд үйлчилгээ үзүүлдэг өрхийн тоо 35 мянгаар нэмэгдсэн хэдий ч инженер, техникийн ажилчдын тоо нэмэгдээгүй.

Өөрөөр хэлбэл, иргэдийг эрүүл, аюулгүй орчинд амьдрахад ус, дулааны хэрэгцээг нь хангаж өгдөг орон сууц нийтийн аж ахуйн салбарынхан ажлын ачаалал ихтэй ч цалин багатай, үүнийгээ дагаад хүний нөөцийн хомсдол үүссэн. Инженер, ажилтнууд тус газарт сурахаа сурдаг ч дамжин өнгөрөх байдлаар түр хугацаанд ажиллаад гардаг нь харуусал төрүүлж байсан билээ. Өнөөдөр цалин 3.3 сая төгрөгт хүрснээр ажилчин, албан хаагчдын нийгмийн баталгаа сайжирч, тогтвортой ажлын байр бий болж, ажлын бүтээмж нэмэгдэх гээд олон давуу тал бий болно.

Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-ын Санхүү, эдийн засгийн хэлтсийн дарга Б.Батдэлгэр “Нийслэлийн удирдлагын зүгээс манай байгууллагын ажилчдын цалинг нэмэхэд дэмжлэг үзүүлээд зогсохгүй 2025 онд ажилчдын хоол унааны мөнгөний дэмжлэгийг 4000 төгрөг байсныг 20 мянган төгрөг болгож нэмэгдүүлсэн. Шугам сүлжээ шинэчлэх ажлын хүрээнд 15.4 тэрбум төгрөгийг нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлэсэн. Эрчим хүчний зохицуулах хорооноос баталдаг дулааны үнэ тарифыг 39.2 хувиар бууруулж батлуулсан. Ингэснээр дулааны үнэ тарифын цэвэр орлогын хэмжээг 10 орчим тэрбумаар нэмэгдүүлсэн” гэдгийг хэллээ. Цаашид ч орон сууц нийтийн аж ахуйн салбарын хөгжлийг дэмжих ажил үргэлжлэх юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
665826
1 эможи

Дөлгөөнбаяр Зоригт
2025-10-09 15:55
Сайн уу байцаагч нараас болоод хохирсон хэрэглэгч ХҮТ-9 байцаагч Наранзулаас болж тоолуураа өгч байхад заалтаа бичээгүй гээс болж хохирсон хэрэглэгч байна гомдол өгье гэхээр утсаа авдаагүй 99154118
Зочин
2025-10-09 12:05
Улаанбаатар хотын инженерийн шугам сүлжээ, насжилт өндөртэй байнга л гэмтэл гарч өвлийн хүйтэн зуны халуун, өндөр шөнийг ялгахгүй, нойргүй нийслэл хотынхоо оршин суугчдын тав тухтай орчиныг бүрдүүлэхээр (халуун гэрт, ус дулаантай байлгахын төлөө) ажилладаг нэргүй баатрууд байдаг шүү. Болж дээ
keyboard_arrow_up