Саппорогийн уулзвараас Геологийн лабораторийн уулзвар хүртэлх авто замыг шөнийн цагаар хаана
2025 оны 10 сарын 09
Саппорогийн уулзвараас Геологийн төв лабораторийн уулзвар хүртэлх зүүнээс баруун чиглэлийн авто замыг шөнийн цагаар хааж засварлана.
Тухайлбал тус авто замыг өнөөдөр буюу аравдугаар сарын 9-ний 23:00 цагаас хааж, маргааш өглөөний 06:00 цагт нээнэ.
Мөн Таван шараас Саппорогийн уулзвар хүртэлх баруунаас зүүн чиглэлийн авто замыг аравдугаар сарын 10-ны 23:00 цагаас хааж, 11-ний өглөөний 06:00 цагт нээх аж. Иймд иргэд, жолооч нарыг дээрх хугацаанд бусад чиглэлийн замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг Нийслэлийн замын хөгжлийн газраас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?

1








665824
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс