БГД-т байрлах “Од“ гурилын үйлдвэрт гарсан галыг унтраахаар ОБЕГ-ын алба хаагчид ажиллаж байна
Онцгой байдлын ерөнхий газарт Баянгол дүүргийн 24 дүгээр хороонд гурилын үйлдвэрийн агуулах шатаж байна гэх дуудлага 10 дугаар сарын 09-ний өдрийн 05:03 цагт бүртгэгджээ.
Тус дуудлагаар Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар анги, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 14, 30 дугаар анги, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 18 дугаар анги, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар анги, Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар анги, Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 34 дүгээр ангийн нийт 60 орчим алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр унтраах ажиллагааг зохион байгуулж байна.
ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр удирдлага, зохион байгуулалтаар ханган ажиллаж байгаа аж.









