Авто тээврийн хэрэгслээс ялгарах хаягдал утааны хэмжилт хийж байна

2025 оны 10 сарын 08

Arslan.mn

Авто замын хөдөлгөөнд оролцож буй бензин болон дизель хөдөлгүүрт хөдөлгөөнт тээврийн хэрэгслийн хаягдал утаан дахь бохирдуулагч бодисын агууламжийг тодорхойлж, үнэлгээ дүгнэлт өгөх хяналт шалгалтыг Тээврийн цагдаагийн алба, дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтэстэй хамтран зохион байгуулж ажиллаж байна.

Шалгалтын хүрээнд “Бензин болон Дизель хөдөлгүүртэй автомашины хаягдал утааны найрлага дахь хорт бодисын хэмжээ стандартын зөвшөөрөгдөх дээд хэмжээнд байгаа эсэхт, үнэлгээ, дүгнэлт өгч, илэрсэн зөрчлийг арилгуулан, зөвлөмж өгөн ажиллаж байна. Хяналтын хэмжилтийн үр дүнгээр хорт утааны зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн зөрчлүүд илэрч байна.

Автомашины утаанаас гарч буй агаар бохирдуулагч бодисууд нь голчлон түлшний төрөл, хөдөлгүүрийн бүтэц, техникийн нөхцөл, түлш шаталтын бүрэн бус байдал, яндан гэх зэргээс шалтгаалан үүсдэг.

  • Каталитик хөрвүүлэгчийн (catalytic converter) гэмтэл – нүүрсустөрөгч (HC), нүүрсустөрөгчийн дутуу исэл (CO), азотын ислүүд (NOx) ийн шүүлтүүр бохирдох.
  • Шатахууны системийн алдаа – түлш бүрэн шатахгүй, нүүрсустөрөгч (HC) ихэснэ.
  • Техник үйлчилгээ муу хийсэн – хөдөлгүүр муу ажиллах, температур тохирохгүй.
  • Насжилт хэтэрсэн автомашин – стандартын шаардлага хангахгүй ялгаралт.
  • Хэт бага хурд, түгжрэл – Машин удаан зогсох, хурдасгаж зогсох давтамж ихсэх – ялгаралт нэмэгдэнэ.
  • Хүйтэн үед: Хөдөлгүүр бүрэн халаагүй үед шаталт бүрэн явагдахгүй – нүүрсустөрөгч (HC), нүүрсустөрөгчийн дутуу исэл (CO) ихэснэ.

Хорт утааны зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн бензин хөдөлгүүртэй тээврийн хэрэгсэл нь 5-20 гр, дизель хөдөлгүүртэй тээврийн хэрэгсэл 100-200 гр тоосонцрыг агаарт ялгаруулдаг байна.

Хорт утааны зөвшөөрөгдөх дээд хэмжээг хэтэрсэн тээврийн хэрэгслүүд агаар бохирдуулагч бодисыг их хэмжээгээр ялгаруулдаг тул иргэн, ААН та бүхэн тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг, оношилгоонд хугацаанд нь хамрагдаж, нийтийн эрүүл мэнд, байгаль орчноо хамгаалахад хувь нэмрээ оруулахыг уриалж байна.

Arslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
665804
0 эможи

keyboard_arrow_up