Сонгинохайрхан дүүргийн 22 байршилд хүүхдийн тоглоомын талбайг шинэчилж байна

2025 оны 10 сарын 06

Arslan.mn

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр дүүргүүд хот, нийтийн аж ахуй, ногоон байгууламжийн чиглэлээр хийж буй ажлуудаа танилцууллаа.

Энэ үеэр Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ц.Баттөр “Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд 2025 онд 22 байршилд хүүхдийн тоглоомын талбайг шинэчлэн барьж байна. 19.4 мянган ам.метр талбайд явган замыг засаж шинэчилж, 10 байршилд дулаан автобусны зогсоол, 17.8 мянган ам.метр талбайд автомашины зогсоол барьж байна.

Долоон байршилд нийтийн эзэмшлийн зам талбайг тохижуулж, 411 гудамж, 3938 айл өрхийн хаягийг шинэчиллээ. Мөн зургаан байршилд авто замын бүтээн байгуулалт, дөрвөн байршилд зөөврийн усан сан, хоёр байршилд үерийн далан, есөн байршилд цахилгаан хүчдэл нэмэгдүүлэх, хоёр байршилд инженерийн байгууламжийн ажлууд хийж байна.

Сонгинохайрхан дүүрэгт нийт 176 нэгж талбарын 72.8 мянган ам.метр талбайд газар чөлөөлөлт хийж байна. Жишээлбэл, 4 дүгээр хороонд гэр хорооллыг орон сууцжуулах ажилд 58 нэгж талбар, гэр хорооллын иргэдийн үерийн усыг тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх ажилд 35 нэгж талбар, цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажилд 39 нэгж талбар, сургууль, цэцэрлэгийн авто зогсоолын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр 12 нэгж талбарыг чөлөөлж байна.

Мөн явган хүний орц гарц чөлөөлөх, үерийн хамгаалалтын далан суваг, авто замын нөлөөлөлд өртсөн газруудад газар чөлөөлөлт хийгдэж байгаа” гэв.

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
665774
0 эможи

keyboard_arrow_up