Ард кино театрыг цаашид хэрхэх талаар иргэдээс санал авч байна

2025 оны 10 сарын 03

Arslan.mn

Монголын анхны кино театр гэгддэг, соёлын өвд тооцогдох 60 жилийн түүхтэй уг барилгыг цаашид хэрхэн ашиглах тухай иргэдийн санал бодлыг сонсох, цааш уламжлах зорилгоор энэ санал асуулгыг Чингэлтэй дүүргийн ЗДТГ-аас эхлүүлжээ. 

Одоогийн байдлаар Ард кино театрын ногоон тохижилт бүхий талбайг дүүрэг хариуцан, арчлан хамгаалж байна. Харин барилгын суурин дээр худалдаа үйлчилгээний зориулалттай 25 давхар барилга барих асуудал бүрэн эцэслэгдээгүй маргаантай байгаа юм.

Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороонд байрлах Ард кино театрыг цаашид хэрхэн ашиглах тухай иргэд та бүхнээс санал авч байна. Санал хураалт 2025 оны 10 сарын 10-ны өдрийг дуустал үргэлжилнэ. 

Та саналаа өгөхдөө доорх QR кодыг уншуулах эсвэл NewChingeltei.mn-ээр зочилж сайтын доор байрлах санал асуулгын буланд зочлон саналаа өгөх боломжтой.

Иргэдийн санал хүсэлтэд тулгуурладаг, тэдний санаа бодлыг бодлогын түвшинд хүргэх зорилготой энэ асуулгад та бүхэн идэвхтэй оролцож, иргэний эрх үүргээ биелүүлнэ үү.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
665748
1 эможи

Асралт
2025-10-06 09:47
Иргэдийн амралтын бүс болгох нь зөв. Барилгажилт хэрэггүй.
Зочин
2025-10-03 22:35
Буцааж худалдаж аваад цэцэрлэгт хурээлэн болгох хэрэгтэй
Зочин
2025-10-03 22:32
ОД кино театраа бас авьяаа
keyboard_arrow_up