75 дугаар сургуулийн зүүн уулзвараас Энхтайван хотхон хүртэлх замыг хааж, засварлана
2025 оны 10 сарын 02
Нийслэлийн ерөнхий боловсролын 75 дугаар сургуулийн зүүн уулзвараас Энхтайван хотхон хүртэлх замыг хааж, засварлана.
Тодруулбал, Хан-Уул дүүргийн 1, 15 дугаар хороо, Чимэд-Осорын гудамж, 75 дугаар сургуулийн зүүн уулзвараас Энхтайван хотхон хүртэлх замыг өнөөдөр оройн 21:00 цагт хааж, засварлах аж. Улмаар аравдугаар сарын 3-ны 06:00 цаг нээнэ. Иймээс жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу хэмээн Замын хөгжлийн газраас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









665714
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс