Санзайн эцсээс Багабаян чиглэлийн 1.7 км авто замыг шинэчилнэ

2025 оны 10 сарын 02

Arslan.mn

СХД-ийн 19 дүгээр хороо, Санзайн эцсээс Багабаян чиглэлийн 1.7 км авто замыг шинэчилнэ. 

Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр “Батлан хамгаалах яамны захиалгаар 2019 онд тус 1.7 км замыг барьсан. Уг авто замыг барьснaaс хойш маш их хэмжээгээр эвдэрсэн тул хамтран ажиллаж, засвар хийх шаардлагатай талаар удаа дараа өргөдөл гаргасан ч хариу ирүүлээгүй.

Бид иргэдийн санал гомдлын дагуу байршилд ажиллахад уулын ус ихээр бууж, халиа тошин үүсэж, замын эвдрэлд нөлөөлж байсан.  Уг замд нөхөөс хийвэл буцаад хурдан эвдрэх тул ирэх онд суурийг хүчитгэж, уулын ус зайлуулах шуудууг хамтад нь хийхээр төвлөсөн” гэв.  

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
665708
0 эможи

keyboard_arrow_up