Х.НЯМБААТАР: Улаанбаатарчуудын 30 гаруй жил ярьсан ТЭЦ-5 станцын хөрөнгө оруулалтыг ирэх жилүүдэд хийнэ

2025 оны 9 сарын 30

Arslan.mn

Хотын дарга Х.Нямбаатар "Нийслэлийн өмчит олон байгууллага бий. Өнгөрсөн онд тэдгээрээс тоотой хэдхэн байгууллага ашигтай ажилласан. Бид төлөвлөгөө, менежментийг нь өөрчилж, олон ажил хийсний дүнд энэ онд бараг бүгд ашигтай гарахаар байгаа. Энэ мөнгийг “юм” болгож авах нь чухал байна. Хотын хэмжээнд хийхээр төлөвлөсөн олон ажил бий.

Улаанбаатарчуудын 30 гаруй жил ярьсан ТЭЦ-5 станцын хөрөнгө оруулалтыг ирэх жилүүдэд хийнэ. Бас л өчнөөн жил ярьсан “Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн гүйцэтгэгчийг шалгаруулаад гэрээгээ хийсэн. Энэ паркийг түшиглэж, ирэх онд 24 МВт дулааны цахилгаан станцын ажлыг эхлүүлж, 36 сарын дотор ашиглалтад оруулна. Нийслэлд энэ мэт нэгийг нь ч үүнийг дараа нь гэж хойш тавих боломжгүй олон чухал ажил байгаа.

Нөгөө талдаа нийтийн тээврийн салбартаа шинэчлэлт хийж, парк шинэчлэлтээ бүрэн хийчихсэн учраас парк шинэчлэлт зэрэгт хөрөнгө оруулалт харьцангуй бага. Нийтийн тээврийн салбарын ашгаар магадгүй трамвай төслийн бэлтгэл ажлыг хангаж болж байна. Хот, нийтийн аж ахуйн тоног төхөөрөмжөө чамлахааргүй сайжруулж, бодлогын шинэчлэл хийсэн учраас хот, нийтийн аж ахуйн санд төвлөрсөн хөрөнгөөр техник тоног төхөөрөмжийн шинэчлэлтээ хийгээд явна." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
665677
0 эможи

Зочин
2025-09-30 20:24
Мотоциклоо хориглоочээ!!! Худлаа ярихаас цаашгуй, хот нь хогийн сав болчихоод бна!
Зочин
2025-09-30 15:34
24МВТ станц бол барих хэрэггүй ээ
keyboard_arrow_up