Л.Хосбаяр: “Актив гарден“-ий хажууд баригдаж буй 640 суудалтай сургуулийн барилгад ирэх сарын эхэнд улсын комиссыг ажилуулахаар төлөвлөж байна
Нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр "Намрын сайхан дулаан өдрүүдийг ашиглаад төслүүдийнхээ ажлыг эрчимжүүлэхээр тойргынхоо сургууль, цэцэрлэгийн барилгын ажлууд дээр ажиллалаа. Гүйцэтгэгч компаниудаас хамаарч ажлуудын явц өөр өөр гүйцэтгэлтэй явж байна.
ХУД, 8-р хороо, Актив гардений хажууд баригдаж буй 640 суудалтай сургуулийн барилгын гүйцэтгэл сайн, улсын комиссыг 10-р сарын эхний 7 хоногт ажлуулахаар төлөвлөж байна.
Сургуулийн үйл ажиллагааг 11-р сарын 01-ээс эхлүүлэх зохион байгуулалтад оруулж, бусад төрийн байгууддагуудтайгаа хамтран уялдааг ханган ажиллахаар хичээж байна.
ХУД, 8-р хороо, 240 ортой цэцэрлэгийн барилгын ажлын хувьд гүйцэтгэгч компани хариуцлага алдаж ажлыг цаг тухайд нь гүйцэтгээгүй, ажил удаашралтай байгаагийн улмаас гүйцэтгэгч байгууллагыг дуудаж уулзан гэрээ цуцлах талаар шийдэл гаргаж ажиллахаар болсон.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй цэцэрлэг, бага сургуулийн цогцолбор дээр очиж ажилтай танилцлаа. Ажил хугацаандаа графикийн дагуу хийгдэж байна." гэв.









