ЧД-ийн Засаг дарга Н.Мандуул 15-р хорооны албан хаагчид ажилчидтай уулзаж, хорооны нөхцөл байдалтай танилцлаа
Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Мандуул 15 дугаар хорооны албан хаагчид ажилчидтай уулзаж, хорооны нөхцөл байдалтай танилцлаа.
Уулзалтын явцад иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд замын хөдөлгөөний ачаалал их, уруу хэсгүүдэд хурд сааруулагч байрлуулах шаардлагатайг тодотгон, ойрын хугацаанд шийдвэрлэхээр боллоо.
Мөн уг хороонд НҮБ-тай хамтран сэргээгдэх эрчим хүчний төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд энэ нь байгаль орчинд ээлтэй, тогтвортой хөгжлийн зорилгод нийцсэн чухал ажил болохыг Засаг дарга Н.Мандуул онцлов.
Түүнчлэн “Дулаалъя” аяны хүрээнд 200 хүртэлх айл өрхийн гэр, байшинг үе шаттайгаар дулаалж, иргэдийн эрчим хүчний хэрэглээг хэмнэх, дулаан алдагдлыг бууруулах, амьдрах орчны чанарыг дээшлүүлэх арга хэмжээг зохион байгуулах ажлын явцтай танилцаж, үүрэг чиглэл өглөө.









