СХД-т гэр шатаж 25 настай эмэгтэй, 3 настай хүүхдийн хамт АМИА АЛДЖЭЭ
2025 оны 9 сарын 23
Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг есдүгээр сарын 22-ны 19:42 цагт ОБЕГ хүлээн авчээ. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 29 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн эзэмшлийн таван ханатай гэр эд зүйлийн хамт бүрэн, зэрэгцээ барьсан иргэн А-гийн 5 ханатай гэрийн хойд талын хэсэг хайрагдан шатаж байсныг ажиллаж унтраасан байна.
Уг гал түймэрт иргэн Н /25 настай, эмэгтэй/, иргэн А /3 настай, эмэгтэй/ нь буцалтгүй нэрвэгдэгч болсон байсныг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст шилжүүлэн өгсөн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?






1



665526
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс