ЧД-ийн Засаг дарга Н.Мандуул дүүргийн 17, 23 дугаар хороодод ажиллалаа
2025 оны 9 сарын 18
Чингэлтэй дүүргийн 1-24 дүгээр хороодын албан хаагчидтай уулзах, тулгамдсан асуудлуудыг хэлэлцэх уулзалт үргэлжилж байна. Засаг дарга Н.Мандуул болон дүүргийн удирдлагууд 17, 23 дугаар хороодод ажиллалаа.
49-1 дүгээр гудамжинд байрладаг 534-р худаг орчмын замын эвдрэл, хороодын гудамж талбайн гэрэлтүүлгүүдийг засаж шинэчлэх, явганаар зорчих боломжгүй хэсгүүдэд шат хийх, ахуйн үйлчилгээний чиглэлийн хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг ажлуудыг шийдвэрлэх шаардлагатай байгааг 23 дугаар хорооны зүгээс илэрхийллээ.
Мөн хороодын ажилтан, албан хаагчид мэргэшүүлэх сургалтад хамрагдах хүсэлтэй байгааг харгалзан үзэж нэгдсэн судалгаа явуулан хороодын хүний нөөцийг чадавхжуулахад анхаарахаар боллоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









665451
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс