НИТХ-ын дэргэд иргэдэд үйлчлэх номын сан нээгдсэн байна
НИТХ-ын дарга А.Баярын санаачилгаар иргэдэд зориулсан номын сантай болжээ. Энэхүү номын сангаар иргэд нээлттэй үйлчлүүлэхээс гадна НИТХ-ын байгууллагын үйл ажиллагаатай танилцах боломжтой юм.
Тус номын сангийн анхны үйлчлүүлэгч нь 34-р сургуулийн сурагчид болж, үйлчлүүлсэн байна. Д.Нацагдоржийн шагналт хүүхдийн зохиолч О.Сундуй “Төрийн байгууллагад гэрэл нэмсэн үйл явдал гэж зохиолч хүний хувьд харж байна. Ном гэдэг дандаа гэгээн зүйлд, ертөнцийг танин мэдэхэд хөтөлдөг гайхамшигтай зүйл. Тиймээс энэхүү номын өргөөний үүдээр олны хөл тасрахгүй байх аа гэж бодож байна” гэв. Харин Нийслэлийн ерөнхий боловсролын 34-р сургуулийн сурагчид “Сургуулийн номын сангаас өөр ном унших газар Нисэх, Яармаг орчимд байхгүй. Тэр болгон хотын төв рүү номын сан яваад байж чаддаггүй байсан. Өнөөдөр ингээд ойрхон ороод ном уншаад, хичээл хийх боломжтой газартай болсондоо баяртай байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.









