УБЕГ-аас иргэний үнэмлэхийг нийтийн тээвэрт зорчиход ашиглах санал гаргалаа

2025 оны 9 сарын 15

Arslan.mn

Улсын бүртгэлийн ерөнхий газраас иргэний үнэмлэхийг нийтийн тээвэрт ашиглах санал гаргасны дагуу Нийтийн тээврийн бодлогын газрын дарга Д.Отгонжаргал, хэлтсийн дарга нар, НЗДТГ-ын Мэдээлэл технологийн газар, нийтийн тээврийн салбарт төлбөр мэдээллийн систем нэвтрүүлэгч төсөл хэрэгжүүлэгчдийн хамт уулзжээ. 

УБЕГ-ын Иргэний улсын бүртгэлийн газрын дарга Т.Төгөлдөр, Мэдээлэл технологийн газрын программист Ч. Дэлгэрбаяр нар мэдээлэл солилцож, иргэний цахим үнэмлэхэд суурилсан ойрын зайнаас мэдээлэл солилцох технологийг нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтрүүлсэнээр нийтийн тээврээр зорчих өдөр тутмын төлбөрийн үйл ажиллагааг хөнгөвчлөх боломжийн талаар ярилцлаа.

Тухайлбал,  Хөдөө орон нутгаас ирсэн өндөр настан хотод ирээд нийтийн тээврээр үйлчлүүлэх шаардлага гарахад карт худалдан авч цэнэглэх, нэг цэгийн үйлчилгээнд дугаарлах шаардлагагүй болж, цаг хугацаа хэмнэн шууд иргэний үнэмлэхээ уншуулж зорчих боломж бий болох юм.

Arslan.mnArslan.mnArslan.mn 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
665391
1 эможи

keyboard_arrow_up