НИТХ-ын дарга А.Баяр БЗД-т шинээр төлөвлөж буй замын трассаар ажиллажээ

2025 оны 9 сарын 11

Arslan.mn

НИТХ-ын дарга А.Баяраар ахлуулсан түгжрэлийг бууруулах ажлын хэсэг Баянзүрх дүүрэгт шинээр төлөвлөгдөж буй шинэ авто замын трассуудаар явж, нөхцөл байдалтай танилцлаа.

Тодруулбал, НИТХ-ын дарга А.Баяр, төлөөлөгч Э.Одонтуяа, Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч Д.Даваасамбуу, нийслэлийн Замын хөгжлийн газрын Бодлого төлөвлөлтийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Ичинхорлоо, Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга Ч.Хувьзаяа, Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, дэд хурандаа Б.Очирбат зэрэг ажлын хэсгийн бүрэлдэхүүн ажиллав.

Arslan.mn

Баянзүрх дүүргийн 42-р хорооны нутаг дэвсгэр “Нарантуул” худалдааны төвөөс зүүн тийш нохойтой хөшөө хүртэл түгжрэл үүсдэг учир энэхүү хөдөлгөөний ачааллыг бууруулахын тулд ХӨСҮТ-ийн урд талын автобусны буудлаас консулын 8 дугаар гудамж буюу үерийн хамгаалалтын далантай холбогдох шинэ авто замын трассыг нийслэлийн Замын хөгжлийн газраас төлөвлөжээ.

Авто замын зураг төслийг 7м өргөнтэй хоёр талдаа явган хүний замтай 700 метр урттай зураг төслийг одоогоор хийж байгаа юм.

Arslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
665339
0 эможи

keyboard_arrow_up