Улаанбаатар хотын ногоон бүсийн 2169 га талбайгаас нийт 31 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ

2025 оны 9 сарын 08

Arslan.mn

Нийслэлийн Засаг даргын “Ногоон бүсийн нийтийн их цэвэрлэгээ хийх” тухай 2025 оны А/1224 дугаар захирамжийн хүрээнд Улаанбаатар хотын ногоон бүсийн 2169 га талбайгаас нийт 31 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ. Тодруулбал, их, дээд сургуулийн 350 оюутан, төрийн байгууллагын 205 албан хаагч 25 техник хэрэгсэлтэйгээр Хан-Уул дүүргийн Богдхан уул, Чингэлтэй дүүргийн Чингэлтэй хайрхан, Сүхбаатар дүүргийн Их Бага баян, Халзангийн даваа, Баянзүрх дүүргийн Гачуурт тосгоны Туул гол дагуух хог хаягдлыг цэвэрлэсэн юм.

Цэвэрлэгээний ажилд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Онцгой байдлын газар, Байгаль орчны газар, Экологийн цагдаагийн алба, Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх, Хан-Уул дүүргийн тохижилт үйлчилгээний хэлтэс болон Монголын Оюутны холбооны төлөөлөл оролцлоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
665263
0 эможи

keyboard_arrow_up