Их дэлгүүрийн өмнөх лед дэлгэцийн зориулалттай баганын оронд баримал барьсныг буулгана

2025 оны 9 сарын 08

Arslan.mn

Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, Улсын их дэлгүүрийн урд барьсан зөвшөөрөлгүй байгууламжийг буулгахаар холбогдох албаныхан байршил дээр нь ажиллалаа.

Энэ үеэр УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын газрын дарга Г.Билгүүн “Улсын их дэлгүүрийн урд барьсан зөвшөөрөлгүй байгууламжийг буулгах талаар мэдэгдлийг тус дэлгүүрийн удирдлагад өглөө. “Номин холдинг” компани нь Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо Фонтамын хойно хуучин лед дэлгэц буюу гадна зар сурталчилгааны байгууламжийг ашиглалтын гэрээтэй ашигладаг байсан. Журмын үйлчлэл хүчингүй болсон ч үүнээс хойш зөвшөөрлөө шинэчлээгүй. Хуучин лед дэлгэцийн суурийг ашиглаж байгууламж барих хүсэлтийг тавьсан. Гэвч лед дэлгэцийн зориулалттай багана байсан газарт баримал болон чимэглэлийн байгууламж бариулах боломжгүй гэдгийг бид мэдэгдсэн. Мөн хийцлэл бүхий байгууламжийг Хот байгуулалт, хотын стандартын газраас зөвшөөрөл авч барих ёстой гэсэн тайлбарыг хэлсэн ч байгууламжийг барьсан байна” гэлээ.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг “Нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй барилга байгууламж барихыг хуулиар хориглосон байдаг. Самбарын зөвшөөрлийг НЗДТГ-аас олгодог. Тиймээс зөвшөөрөлгүй байгууламж барихгүй байхад анхаарахыг хүсье” гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
665249
1 эможи

keyboard_arrow_up