Х.Нямбаатар: ТҮК-ийнхан түлшээ хэмнэж байна гээд шинэ техникүүдээ ашиглахгүй байна

2025 оны 9 сарын 03

Arslan.mn

Хотын дарга Х.Нямбаатар "Хот, нийтийн аж ахуйн чиг үүргүүдийг дүүргүүдэд өгч, төсөв мөнгийг нь ч сайн нэмж шилжүүлсэн. Угтаа бол дүүрэг, хорооныхоо нийтийн эзэмшлийн зам, талбайн цэвэр цэмцгэр, бүрэн бүтэн байдлыг дүүргүүд өөрсдөө эзний ёсоор хариуцах тухай асуудал. Тэр ч утгаараа тусгай зориулалтын техник хэрэгслийг нь ч чамлахааргүй хэмжээнд шинэчилж өгсөн.

Одоо харин түүнийхээ хэргийг гаргах хэрэгтэй байна. Түлш хэмнэх зэрэг ялихгүй шалтгаанаар шинэ техникүүдээ үзүүлэн болгоод хадгалаад байж таарахгүй. Хүний хөдөлмөрийг хөнгөвчилж, бага хугацаанд илүү бүтээмжтэй ажиллаж байж ажлын үзүүлэлт сайжрах учиртай." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
665194
0 эможи

keyboard_arrow_up