Тийболын Азийн аваргын мөнгөн медальт баг тамирчдыг хүлээн авч уулзав

2025 оны 9 сарын 03

Arslan.mn

Сүхбаатар дүүргийн ИТХ-ын дарга Х.Нямдагва, Засаг даргын орлогч Ц.Өнөрцэцэг нар Тийболын азийн аваргын мөнгөн медальт баг тамирчдыг хүлээн авч уулзан баяр хүргэлээ. Эрдмийн хөтөч 58-р сургуулийн Д.Сумъяа дасгалжуулагчтай Demons клубийн баг тамирчид нь өнгөрөгч наймдугаар сарын 16-18-ны өдрүүдэд Япон улсын Токушима мужийн Анан хотноо зохион байгуулагдсан 16 дахь удаагийн азийн аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож, мөнгөн медаль хүртсэн юм.

Энэ үеэр азийн Тийболын холбооны дэд ерөнхийлөгч Каваүчи Широ “Монгол хүүхдүүд энэ спортоор маш богино хугацаанд амжилт гаргах боломжтой гэдгийг олж харсан. Азийн аварга шалгарлуулах тэмцээнд маш богино хугацаанд өндөр амжилт гаргасан багш, хүүхдүүдээр бахархаж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
665188
0 эможи

keyboard_arrow_up