Улсын дугааргүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон 72 зөрчил илэрчээ

2025 оны 9 сарын 03

Arslan.mn

2025-2026 оны хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан нийслэлийн авто замын түгжрэл, хөдөлгөөний ачааллыг бууруулах, хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй, ая тухтай зорчих нөхцөлийг сайжруулах зорилгоор Шуурхай багийн хүрээнд олон талт арга хэмжээг хэрэгжүүлж байна.

Тодруулбал,  арга хэмжээний хүрээнд чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээ, зогсоолыг чөлөөлөх, зохиомол түгжрэлийг бууруулах, замын хөдөлгөөний хяналтыг сайжруулах чиглэлээр хяналт шалгалт зохион байгуулагдаж байгаа бөгөөд Тээврийн цагдаагийн албан хаагчидтай хамтран 2025 оны 8 дугаар сарын 21-ний өдрөөс өнөөдрийг хүртэл хугацаанд замын хөдөлгөөнд оролцож байсан улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй холбоотой нийт 72 зөрчлийг илрүүлсэн байна.

Энэхүү төрлийн хяналт, шалгалтыг тогтмол зохион байгуулж, замын хөдөлгөөний дүрмийн зөрчлийг бууруулахын зэрэгцээ нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмж, чанар, аюулгүй байдлыг сайжруулахад онцгойлон анхаарч ажиллана.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
665172
0 эможи

keyboard_arrow_up