Х.Нямбаатар: Усны хоолой эвдсэн “MCS” компанид олон тэрбумын нэхэмжлэл үүсгэ

2025 оны 9 сарын 01

Arslan.mn

Хотын дарга Х.Нямбаатар "Нийслэл энэ жил ус зайлуулах 16.3 км урт шугам хоолойг шинээр угсарсан. Ирэх жил 30 км хоолой угсарна. Гэвч барилгын компаниуд усны хаялгаа нийтийн эзэмшлийн зам талбай руу гаргахын зэрэгцээ зарим нь санаатайгаар шугам хоолойг эвдэж байна.

Энэ үйлдлүүдийг таслан зогсоож, хяналт шалгалт явуулж, зөрчлийг арилгуулан, учруулсан хохирлыг нэхэмжлэх нь зүйтэй. Энэ хүрээнд Улаанбаатар хотын ус зайлуулах шугам сүлжээ, системийг бүхэлд нь шалгаж, аравдугаар сарын 1-нээс өмнө ирэх оны төлөвлөлтөө хийнэ. Мөн шинэ орон сууцны хорооллууд ус зайлуулах системээ шийдээгүй бол торгууль тавьж, алдаагаа засах хүртэл дараа дараагийн барилгын зөвшөөрлийг олгохгүй.

Дараа жил дахиж бороо орохгүй мэт юм мартдагаа больё! Усны хоолой эвдсэн “MCS”-ийн төсөлд олон тэрбум төгрөгийн нэхэмжлэл үүсгэ!

Бид нэг хотод амьдарч байгаа. Зэрлэг капитализмын зарчмаар ашиг хонжоо олохоор улайрч нийтэд хор учруулдаг байдлыг шат дараатай хална." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
665129
1 эможи

Зочин
2025-09-01 12:29
Нийтийн эзэмшлийн эд аж ахуй сүйтгэж байгаа ААН нэгжүүдэд торгуулийн арга хэмжээ аваад төлбөрийг нь 2 нугалж төлүүлэх тухай хуулийн төсөл өргөн барьсан нь дээр байх.
keyboard_arrow_up