Шинэ хичээлийн жилд 296 сургуулийн автобус үйлчилгээнд явна

2025 оны 9 сарын 01

Arslan.mn

Хотын төвийн бүсийн ачааллыг сааруулах, хол гэртээ сурагчдыг аюулгүй зорчуулах зорилгоор “Сургуулийн автобус” төсөл 5 дахь жилдээ хэрэгжиж байна. 2025-2026 оны хичээлийн жилд “Сургуулийн автобус” төслийн хүрээнд хувийн болон улсын сургуулийн нийт 296 автобусаар сурагчдад үйлчилнэ.

Үүнээс төрийн өмчит 5 ААНБ, алслагдсан 3 дүүргээс 76 сургуулийн 60 чиглэлд 62 автобус үйлчилгээнд явуулахаар төлөвлөж байна.

Харин өнгөрсөн 2024-2025 оны хичээлийн жилд сургуулийн автобусны үйлчилгээнд 82 сургуулийн 66 автобус 66 чиглэлд 13.200 гаруй хүүхдийг тээвэрлэсэн байна.

Сургуулийн автобусны техникийн хяналтын үзлэг, оношилгоог наймдугаар сарын 21-29-ний өдрүүдэд зохион байгуулжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
665127
0 эможи

keyboard_arrow_up