А.Баяр: 16 нас хүрээгүй бол мопед, скүүтэр түрээслэх боломжгүй болно

2025 оны 8 сарын 29

Arslan.mn

НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн дарга А.Баяр скүүтэр, мопед, суррон, мотоциклын асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Тэрбээр, "Хоёр дугуйт тээврийн хэрэгсэлтэй холбоотой асуудал бэрхшээл болоод байна. Явган хүний зорчих хэсэгт замбараагүй хаясан скүүтэр, мопедыг цэгцлээч, 16 нас хүрээгүй хүүхдэд скүүтэр түрээсийн үйлчилгээ бүү үзүүлээч гэдэг гомдол, саналыг иргэд ихээр ирүүлж байна. Мөн суррон, мотоциклтой холбоотой гомдол бий. Юу гэхээр, авто замын баруун талын эгнээгээр явах ёстой байтал зүүн болон эсрэг урсгал руу давхиж орж ирдэг, насанд хүрээгүй хүүдүүд урд дугуйгаа өргөж явдаг, хурд хэтрүүлдэг, 2-3 лаа сундаллаад явдаг үзэгдэлд хариу арга хэмжээ авчаач гэж байна. Тиймээс НИТХ, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн даргын чиг үүргийнхээ хүрээнд миний бие оролцоод, чиг үүргийн байгууллагуудтайгаа хамтарч ажиллаж байна." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
665105
1 эможи

Зочин
2025-08-30 14:32
Энэ мопед, суррон зэрэг тээврийн хэрэгслүүдээ явган хүний замаар явахыг хориглож өгнө үү. Маш аюултай байна.
keyboard_arrow_up