С.Буман-Аюуш: 44 жилийн насжилттай ус, дулааны шугам өргөтгөх ажил хийгдэх учраас Модны хоёрын замыг хаана
Бидний хэлж заншсанаар Модны хоёр буюу Баянгол дүүргийн 34 дүгээр хороонд Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газраас ээлжит шугамын засварыг хийхээр болжээ. Энэ талаар ХҮТ-12-ын ахлах инженер С.Буман-Аюушаас тодрууллаа.
Тэрээр "Хэрэглэгчдэд үйлчлэх төв-12 нь Баянгол дүүргийн 7500 өрхийг ус, дулаан, цахилгаанаар хангаж ажилладаг. Энэ онд Нийслэлийн хөрөнгө оруулалтаар Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх 66, 67, 44 дүгээр байрны 44 жилийн насжилттай таван хос 800 метр ус, дулааны шугам өргөтгөн, хагас нэвтрүүлэх сувагт оруулах ажлыг өнөөдөр эхлүүлсэн.
Шугамыг солихын тулд авто замыг сэтлэх зайлшгүй шаардлагатай байгаа тул Модны хоёрын "World Mongolia" төвийн баруун хойд талын дулааны худгаас 67 дугаар байр хүртэлх замыг түр хугацаанд хаахаар болсон.
Замыг 8 дугаар сарын 28-ны 22:00 цагаас 8 дугаар сарын 30-ны 06:00 цаг хүртэл тус хэсгийн замыг өдрийн цагаар хэсэгчилж, оройн цагаар бүтэн хаана. Тиймээс иргэд та бүхнийг бусад замыг сонгон замын хөдөлгөөнд оролцохыг уриалж байна.









