Зориулалтын зогсоолд байршуулаагүй мопед, скүүтэрийг ачиж эхэлжээ

2025 оны 8 сарын 28

Arslan.mn

Мопед, скүүтэрийн замбараагүй хэрэглээг цэгцлэх үүднээс НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяр холбогдох газруудад үүрэг өгч шат дараатай ажил хийж байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор зориулалтын зогсоолд байршуулаагүй мопед, скүүтэрийг ачиж эхэллээ.

Учир нь явган хүний зам дээр мопед, скүүтэрийг замбараагүй хаях, орхих байдлаас болж явган зорчигчдод хүндрэл учруулах, гар хөлөө цохих, харааны бэрхшээлтэй иргэд мөргөж гэмтэж бэртэх зэрэг асуудал үүсээд байгаа юм. Мөн насанд хүрээгүй хүүхдүүд мопед, скүүтэртэй зорчиж аваар осол гаргах, хүнд гэмтэж, бэртэх тохиолдол эрс нэмэгдээд буй. Тиймээс Бага тойруугийн 105 байршилд 2460 ширхэг тэмдэг, тэмдэглэгээ бүхий зогсоол хийж эхэлсэн бөгөөд мопед, скүүтэрийн түрээсийн үйлчилгээ үзүүлэгч аж ахуй нэгжүүдтэй удаа дараа уулзаж тулгамдаж буй асуудлыг шийдэх талаар ярилцаж, шаардлага тавиад байна.

Иймд мопед, скүүтэрийг хэрэглэж буй иргэд болон түрээслэгч аж ахуй нэгжүүдийг нийтийн эрх ашгийн төлөө хүндлэлтэй хандаж зориулалтын байршилд байршуулж хэвшихийг уриалж байна.

Мөн НИТХ-ын дарга А.Баяр скүүтэр, мопедын түрээсийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуй нэгжүүдэд насанд хүрээгүй хүүхэд скүүтэр, мопед түрээслэх боломжгүй байх хязгаарлалтыг аппликейшн дээр яаралтай тохируулахыг санууллаа.

Arslan.mn

Мөн эцэг эхчүүд хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах, хүүхэд скүүтэр, мопед унаж байгаад хэрэг зөрчил гаргасан бол эцэг эхчүүдэд хариуцлага тооцох эрх зүйн орчныг судлах талаар цагдаагийн байгууллагад үүрэг өглөө.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
665080
1 эможи

Зочин
2025-08-28 17:58
Яг парк хийх газраа аппликейшн дээрээ тодорхой болгож өгөхгүй бол тэгээд дуртай газраа тавина. Гарааш онгойлгоход байхгүй хоосон байснаа яг машинаа унаад гараад ирсэн чинь яг үүдэнд хаячихаад явсан байсан. Албаар өдөөд байдымуу яадын, түрээслээгүй үед түгжигддэг болохоор хөдөлгөнө гэж бол хэцүү л юм байна лээ дээ. Анх гарахдаа зөвшөөрөгдсөн цэгт л парклах тохиргоотой байгаад болоод байсан шдээ
Enhee
2025-08-28 14:28
Eswel bvr huraagaad bhgvi bolgo sawaagvitej hichneen hvvhed hvnii amind hvreh gsn ym shiidwer gargasan bol zow onowchtoi ym l gargaarai da
Зочин
2025-08-28 14:26
яг зөв тэр чигээр нь хог дээр аваачиж хая
keyboard_arrow_up