Б.Одбаяр: Энхтайваны гүүрийг 2026 онд бүрэн шинэчилнэ
НЗХГ-ын дарга Б.Одбаяр, “ГБЭТ” ХХК-ийн ерөнхий инженер Э.Тодгэрэл нар өнөөдөр /2025.08.27/мэдээлэл өглөө.
НЗХГ-ын дарга Б.Одбаяр "Энхтайваны гүүрийг 1958 оноос хойш иж бүрэн шинэчлээгүй, ашиглалтын засвар хоёр удаа хэсэгчлэн хийсэн. Ашиглалтын шаардлагад нийцэхгүй хийцлэлийн хувьд явган зам хөндий, ус зайлуулах систем хангалтгүй хэсгүүд нэлээдгүй байна. Бетоноор хэсэгчлэн цутгаад явахад замын ачаалал ихэснэ. Тиймээс Энхтайваны гүүрийг шинэчлэн засварлах ажлын хүрээнд зургийн ажлыг “ГБЭТ” ХХК 60 хувьтай гүйцэтгэж байна. Аравдугаар сарын 30-нд зургийн ажлыг бүрэн дуусгаад, шинэчлэл засварын ажлыг төсөвт суулгаснаар 2026 онд ажлыг эхлүүлнэ. Энхтайваны гүүр ашиглалтад ороод 68 жил болж, насжилт хэтэрсэн. Зөвхөн дам нуруу болон суурь хэсэгт л засвар хийж байсан." гэв.









