Ховд аймагт үер буусны улмаас үүссэн нөхцөл байдлыг хэвийн болгохоор алба хаагчид ажиллаж байна
2025 оны 8 сарын 27
Ховд аймагт үер буусны улмаас үүссэн нөхцөл байдлыг хэвийн болгохоор алба хаагчид ажиллаж байна.
Ховд аймгийн Жаргалант сумын төв хэсгээр өчигдөр /2025.08.26/ 14:55 цагаас эхлэн 40 минутын турш орсон түр зуурын усархаг аадар бороо, мөндрийн улмаас Буянт, Бугат, Хайрхан, Цамбагарав, Бичигт, Рашаант багуудын айл өрхүүд үерийн усанд автсан тухай 72 дуудлага мэдээлэл оройны 20:30 цагийн байдлаар Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газарт бүртгэгджээ.
Мөн Ховд аймгийн төвөөс Манхан чиглэлийн зам эвдэрч, зорчих хөдөлгөөн хаагдсан тул дээрх чиглэлд зорчихгүй байхыг АНХААРУУЛЖ байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









665046
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс