Лхагва гаригаас эхлэн Улаанбаатар хотод тээврийн хэрэгслүүд ТЭГШ, СОНДГОЙГООР зорчино

2025 оны 8 сарын 25

Arslan.mn

Авто машины дугаарын хязгаарлалт энэ сарын 27-ноос буюу Лхагва гаригаас эхлэн үйлчлэх болжээ.

Тээврийн хэрэгслийг улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулах болсон талаар холбогдох албаныхан мэдээлэл хийв.

Тодруулбал, Найман сарын 27-ны өдрөөс есдүгээр сарын 16-ны өдрүүдэд сондгой өдөр сондгой улсын тээврийн дугаартай автомашин зорчино. Тэгш өдрүүдэд тэгш дугаартай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно.

Харин хичээлийн шинэ жилийн өдөр дугаарын хязгаарлалт мөрдөгдөхгүй.

Тээврийн хэрэгслийг ажлын өдрүүдэд улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан бүсчлэл харгалзахгүйгээр хөдөлгөөнд оролцуулах ба цагийн тухайд хэвээрээ 08-20 цаг хүртэл үргэлжилнэ.

Төвийн зургаан дүүргийн хэмжээнд тэгш сондгойгоор явах шийдвэр үйлчилнэ. Иргэд та бүхнийг тус хугацаанд нийтийн тээврээр үйлчлүүлэхийг уриалав.

Сондгой тоогоор төгссөн бол: 8-р сарын 27, 29, 31-нд, 9-р сарын 3, 5, 7, 9, 11, 13, 15-нд хөдөлгөөнд оролцоно.

Тэгш тоогоор төгссөн бол: 8-р сарын 28, 30-нд, 9-р сарын 2, 4, 6, 8, 10, 12, 14, 16-нд хөдөлгөөнд оролцоно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
664991
1 эможи

keyboard_arrow_up